Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, био идэвхт цэгэн иллэг хийх нь дархлааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах, улмаар урт наслах үндэс болдог.

Хэдийгээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэхүү мэдлэг мартагдах хандлагатай болсон ч үр дүн нь өөрчлөгдөөгүй хэвээр. Өнөөдөр хүн бүр бага зардлаар эрүүл, эрч хүчтэй байхыг хүсдэг. Үүний нэг хялбар бөгөөд үр дүнтэй арга бол — хөлийн улны био идэвхт цэгэн иллэг юм.

Хөлийн улны био идэвхт цэгэн иллэгийн ач тус

Хөлийн ул нь биологийн идэвхтэй олон цэгтэй. Эдгээр цэгүүдийг идэвхжүүлэх нь тухайн эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг. Өдөрт ердөө 10 минут хөлийн уландаа иллэг хийхэд л хангалттай.

Иллэгийн үр нөлөө:

  • Цусны эргэлтийг сайжруулна

  • Арьсны өнгөн доорх өөх тосыг хайлуулна

  • Бодисын солилцоог идэвхжүүлнэ

  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ

  • Илүүдэл жин бууруулахад тусална

  • Арьсны өнгө сэргээнэ

  • Ядаргаа тайлна

  • Өтгөн хаталт, цагаан мах эргэх, шээс задгайрах зэрэг эмгэгийг намжаана

Хөлийн улны иллэг ялангуяа ахмад настай хүмүүст зайлшгүй хэрэгтэй. Тэдний бие махбодийг дэмжиж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд энэ арга ихээхэн тустай.

Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор номд  хавсаргасан зураг дээрээс хөлийн улны аль хэсэг нь ямар эрхтэнтэй холбоотойг тодорхой харж болно. Орой бүр 10–15 минут хөлийн улыг илж хэвшихэд долоо хоногийн дараа өөрчлөлтийг мэдэрч эхэлнэ. Хялбар, хямд, байгалийн аргаар эрүүл мэндээ хамгаалъя — өнөөдрөөс эхлэн хөлийн уландаа анхаарал тавьж, иллэг хийж хэвшье!

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном

More from the blog

Нүдний доогуур хөхрөх нь архаг ядаргааны шинж. Харин хөлдөө иллэг хийх нь ядаргаа тайлах энгийн атлаа үр дүнтэй арга.

Нүдний доод зовхи хэсгээр хөхрөх нь олон шалтгаантай байдаг. 1. хүчилтөрөгчийн дутагдал2. архаг ядаргаа3. В12, Д витамин, төмөр, Омега-3 дутагдал байдаг. Сүүлийн үед олон хүн “нойр...

Хэрвээ таны хөлийн өсгий хагарсан бол ийм байж болзошгүй

Хөлийн арьс бага зэрэг хуурайших нь түгээмэл. Харин гүн хагарч, цус гарч өвддөг бол энэ нь зүгээр нэг арьсны асуудал биш байж магадгүй. Арьс судлалын...

Хөлөө арчлахад цаг гарга. Яагаад гэвэл эрүүл мэнд бүхний үндэс

Бид өдөр бүрийн амьдралдаа толгой, нүүр, гартаа илүү анхаарал хандуулдаг хэр нь биеийг маань өдөржин дааж явдаг хөлөө орхигдуулах нь олонтаа. Гэтэл хөл бол...

Хөлөө арчлахад цаг гарга. Яагаад гэвэл эрүүл мэнд бүхний үндэс

Хүний бие бол хоорондоо нарийн уялдаа холбоотой цогц систем. Дорно дахины уламжлалт анагаах ухаанд хөлийг “биеийн толь” хэмээн үздэг нь учиртай. Ялангуяа Шар судар...