Уушги цэвэрлэх, сайжруулах био идэвхт цэгэн детокс иллэг

Амьсгалын системийн гол эрхтэн болох уушги нь биеийг хүчилтөрөгчөөр хангаж, биеэс нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулах чухал үүрэгтэй.
Уушги нь хүчилтөрөгчийг цусанд шингээн, бүх эд эсүүдэд хүргэж, бие махбодийн бодисын солилцоог дэмждэг. Үүнээс гадна уушги нь агаарын бохирдлоос биед хуримтлагдах хорт бодисыг гадагшлуулж, хүний эрүүл мэндийн үндэс суурийг бүрдүүлдэг.
Өвөл, хаврын улиралд агаарын бохирдол эрс нэмэгддэг мөн агаарын тоосжилт, үйлдвэрийн хог хаягдал зэрэг олон эх үүсвэр нь агаар болон хөрсийг бохирдуулдаг. Улмаар хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөл, уушгины архаг үрэвслийн тоо нэмэгдэж эхэлдэг. Уушгины эрүүл мэндээ энгийн аргаар дотроос нь хамгаалцгаая.
Цэвэр агаарт алхах, иог бясалгал хийх, уушги цэвэрлэх дархлаа дэмжих био идэвхт цэгэн иллэгийг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор номын Амьсгалын эрхтэн тогтолцоо, Дархлааны эрхтэн тогтолцоо бүлэгүүдээс сонгон хийгээрэй.

Та үүнийг мэдэх үү? 1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Дорно дахины анагаах ухаанд ийнхүү дурдсан байдаг.

Та хөлийн улдаа дарлага хийж суралцсанаар уушгиа энгийн байгалийн аргаар өдөр тутамдаа цэвэрлэж, сайжруулах, үйл ажиллагааг нь дэмжих боломжтой юм. Уушги нь 5 цул эрхтэний нэг бөгөөд маш чухал эрхтэн юм. Дэлгэрэнгүйг номоосоо суралцаарай.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Хэрхэн хийх вэ?

#1 Бэлтгэх арга

Орц:

1. Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад өөрийн дуртай тос/
2. Халуун бүлээн ус
3. Халбага давс, хужир, сода / аль нь ч байсан болно/

2. Хийх арга

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг нь гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд бичлэгт үзүүлсэн био идэвхт талбайг өдөр тутамдаа идэвхжүүлж байгаарай.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Амьсгалын эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо сураарай .

Эх сурвалж: gerteemassage

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

More from the blog

Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, иллэг хийх нь дархлааг дэмжих, цусны...

Хүний биед 7 булчирхай бий. Хөлийн уланд орших бөөрний дээд булчирхайн био идэвхт цэг дээр даржүйл ажиллагааг дэмжиж өгөөрэй

Хүний биед 7 булчирхай бий. Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дэмжих, хайрлах анагаах иллэг Альдострол даавар нь цусны шингэний балансыг барьж, шээсээр хэт их шингэнээ...

Бөөр цэвэрлэх, сайжруулах био идэвхт цэгэн детокс иллэг

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх...

Хөлийн улны цэгэн иллэг нь ядаргаа тайлж, дархлаа дэмжинэ

Олон жилийн түүхтэй Дорно дахины анагаах ухааны онолд хүний биеийн үндэс болсон Chi энергийг зөв зохицуулснаар эрүүл амьдралын үндэс оршдог гэж заадаг байна. Аливаа...