₮0.00

No products in the cart.

Зүрхээ хайрлая: Зүрхний био идэвхт цэг дээр дарлага хийж өгч ЗҮРХЭЭ хайрлаж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

Зүрх бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн. Харин бидний амьдралын буруу хэмнэл, сэтгэл зүйгээ удирдаж чадахгүй байх, байнга ямар нэгэн зүйлд санаа зовох зэргээс болж зүрх өвдөж эхэлдэг. Тэгвэл зүрхээ хэрхэн дэмжиж, үйл ажиллагааг нь дэмжих вэ? Энэ нь их энгийн арга юм.

Та бидний танилцуулах  аргыг хийж үзээрэй. Энэ таны зүрхний үйл ажиллагааг дэмжиж, дархлааг сэргээх төдийгүй эрч хүчтэй, өөдрөг амьдрахад туслах болно. Бидний биед хэчнээн хорт бодис орсон ч зүрх цусыг цэвэрлэх үүрэгтэй.

Тийм ч учраас бид хөлийн тавхайд орших зүрхний био идэвхит талбай дээрээ иллэг хийж, эрүүл байдлыг хадгалж, цэвэрлэж,  хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаж байх хэрэгтэй.

Хөлийн уланд  дарлага хийснээр амин чухал эрхтнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Эрхтэн бүр өөрийн тухайлсан 5 махбодтой байдаг.

Зүрхний био идэвхт цэг дээрээ дарж, гал махбодио дэмжиж, хайрлаж байгаарай.  Хүн хөлөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг.

#1 Бэлтгэх арга

Орц:

Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад…/
Халуун бүлээн ус
1 халбага давс, хужир, сод / аль нь ч байсан болно/

#2 Хийх арга

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг тань гаргаж тайвшруулна.

Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд доорх видео бичлэгт үзүүлсэн дагуу зүрхний био идэвхт цэг дээр дарлага хийж өгөөрэй.

Хөл бол хүний 2 дахь зүрх юм.  Дорно дахины ээжүүд хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрээд, хөлийн тавхайд орших био идэвхт цэгийг нь дэмжих юм. Эрүүл байх ийм энгийн. Та туршаад үзээрэй.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Зүрхний эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Зүрхний цусан хангамж хэдий чинээ сайн байна төдий чинээ бүх биеийн цусан хангамж сайн байдаг билээ.

Зүрхээ хайрлах ийм энгийн аргыг өдөр тутамдаа ашиглаж хэрэгтэй үедээ хэрэглэж сураарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Дараах виедо бичлэгээс иллэгээ сураарай.

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном

More from the blog

Хөгшрөлт хөлөөс эхлдэг. Түүнийг удаашруулах 5 арга

Эрт үеэс Дорно дахины хүмүүс бие махбодийн хөгшрөх үйл явц хөлнөөс эхэлдэг болохыг мэддэг байж. Тиймээс ч анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг...

Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, био идэвхт цэгэн иллэг хийх нь...

Танд хоёр дахь зүрх бий — тэр таны хөлийн булчинд оршдог.

Таны хөлийн гүнд, шилбэний ясны ард нэгэн хүчирхэг булчин нуугдаж байдаг. Энэ бол soleus булчин. Энэхүү булчин нь “хоёр дахь зүрх” гэж нэрлэгддэг бөгөөд...

Хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай

Дорно дахины анагаах ухаанд хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтайн дээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн ядаргааг тайлах...