Нүдний доогуур хөхрөх нь архаг ядаргааны шинж. Харин хөлдөө иллэг хийх нь ядаргаа тайлах энгийн атлаа үр дүнтэй арга.

Нүдний доод зовхи хэсгээр хөхрөх нь олон шалтгаантай байдаг. 
1. хүчилтөрөгчийн дутагдал
2. архаг ядаргаа
3. В12, Д витамин, төмөр, Омега-3 дутагдал байдаг.

Сүүлийн үед олон хүн “нойр авсан ч ядаргаа арилахгүй байна” гэж ярьдаг. Өглөө босоход нүдний доогуур хөх туяа тодорч, царай гундуу харагдах нь бие махбод удаан хугацаанд амралтгүй явсны дохио байж болно. Архаг ядаргаа нь зөвхөн ажлын ачааллаас бус, удаан хугацааны бухимдал, нойр дутуу байдал, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолтоос үүдэлтэй.

Нүдний доорх арьс нимгэн тул цусны эргэлт саарах, хүчилтөрөгчийн хангамж багасах үед хөхөвтөр туяа илүү тод харагддаг. Мөн бөөр, зүрх судасны ачаалал ихсэхэд ч ийм шинж илэрч болзошгүй гэж уламжлалт анагаах ухаанд тайлбарладаг. Анагаах ухааны дөрвөн үндэс-т хүний биеийн эрхтэн хоорондоо нарийн шүтэлцээтэй, нэг хэсгийн тэнцвэр алдагдвал нөгөөд нь илэрдэг хэмээн өгүүлсэн байдаг.

Ядаргааг тайлахад заавал үнэтэй эмчилгээ шаардлагагүй. Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргын нэг бол хөлийн био идэвхт цэгүүдээ идэвхжүүлэх юм. Дорно дахины онолд хөлийн уланд дотор эрхтэнүүдийн тусгал цэгүүд байрладаг гэж үздэг. Шар судар-т ч мөн хөлийн уланд иллэг хийх нь цусны эргэлтийг дэмжиж, “хий, шар, бадган”-ы тэнцвэрийг зохицуулна гэж тэмдэглэсэн байдаг.

Орой унтахын өмнө 10–15 минут хөлийн био идэвхт цэгүүдээ идэвхжүүлээрэй. Бүлээн усанд дүрж амраасны дараа тос түрхэн ул, өсгий, хуруу хооронд зөөлөн дарж илнэ. Ялангуяа хөлийн төв нум хэсэг болон өсгийг дугуй хөдөлгөөнөөр илэх нь тайвшруулах үйлчилгээтэй. Ингэснээр мэдрэлийн ачаалал буурч, бие сэтгэл амардаг.

Хөлдөө иллэг хийх нь зөвхөн ядаргаа тайлаад зогсохгүй нойрыг сайжруулж, өглөөний хавагнал багасгаж, нүүрний өнгийг сэргээхэд тустай. Биеийн доод хэсгээс цусны эргэлтийг идэвхжүүлэх нь бүх биеийн энергийг жигд хуваарилахад нөлөөлдөг.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Gertee Massage

More from the blog

Бөөр цэвэрлэх, сайжруулах био идэвхт цэгэн детокс иллэг

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх...

Уушги цэвэрлэх, сайжруулах био идэвхт цэгэн детокс иллэг

Амьсгалын системийн гол эрхтэн болох уушги нь биеийг хүчилтөрөгчөөр хангаж, биеэс нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулах чухал үүрэгтэй. Уушги нь хүчилтөрөгчийг цусанд шингээн, бүх эд эсүүдэд...

Хөлийн улны цэгэн иллэг нь ядаргаа тайлж, дархлаа дэмжинэ

Олон жилийн түүхтэй Дорно дахины анагаах ухааны онолд хүний биеийн үндэс болсон Chi энергийг зөв зохицуулснаар эрүүл амьдралын үндэс оршдог гэж заадаг байна. Аливаа...

Дорно дахины анагаах ухаанд хөлийн улны био идэвхт цэгэн иллэгийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, залуужуулах увидастай хэмээдэг.

Дорно дахины уламжлалт анагаах ухаанд хүний биеийг бүхэлд нь нэгэн цогц систем гэж үздэг. Энэ онолоор бол хүний биеэр амьдралын эрчим хүч буюу “чи”...