Home » Уушгиа хайрлая: Зөвхөн 1 цэг дээр дараад УУШГИА хайрлаж, бохирдлыг нь цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

Уушгиа хайрлая: Зөвхөн 1 цэг дээр дараад УУШГИА хайрлаж, бохирдлыг нь цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

by admin
0 comments

Томуу, томуу төст өвчний үед  био идэвхт цэгээ идэвхжүүлэх нь уушгины үйл ажиллагааг сайжруулж, уушгины бохирдолыг цэвэрлэдэг гэдгийг та мэдэх үү?

Уушги цэвэрлэх био идэвхт цэгийг хүүхдүүддээ хийгээд заншвал хамгаалах тогтолцоо сайжирч ханиад томуунаас сэргийлж чадна.

-Сурталчилгаа-

Шинжлэх ухаанаар нотлогдсон арга юм.  Тэгвэл уушгиа хэрхэн дэмжиж, үйл ажиллагааг нь дэмжих вэ? Энэ нь их энгийн арга юм. Та бидний танилцуулах  аргыг хийж үзээрэй. Энэ таны уушгины үйл ажиллагааг дэмжиж, дархлааг сэргээх төдийгүй эрч хүчтэй, өөдрөг амьдрахад туслах болно. Бидний биед хэчнээн хорт бодис орсон ч уушги цэвэрлэх үүрэгтэй.

Тийм ч учраас бид хөлийн тавхайд орших уушгины био идэвхит талбай дээрээ иллэг хийж, эрүүл байдлыг хадгалж, цэвэрлэж,  хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаж байх хэрэгтэй.

Хөлийн уланд  дарлага хийснээр амин чухал эрхтнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Эрхтэн бүр өөрийн тухайлсан 5 махбодтой байдаг.

Уушгины био идэвхт цэг дээрээ дарж, төмөр махбодио дэмжиж, хайрлаж байгаарай.  Хүн хөлөөсөө, мод үндсээсээ хөгширдөг.

Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Агаарын бохирдолтой энэ үед энгийн аргаар уушгиа хайрлаарай.

#1 Бэлтгэх арга

Орц:

Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад…/
Халуун бүлээн ус
1 халбага давс, хужир, сод / аль нь ч байсан болно/

#2 Хийх арга

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг тань гаргаж тайвшруулна.

Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд доорх видео бичлэгт үзүүлсэн дагуу зүрхний био идэвхт цэг дээр дарлага хийж өгөөрэй.

Хөл бол хүний 2 дахь зүрх юм.  Дорно дахины ээжүүд хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрээд, хөлийн тавхайд орших био идэвхт цэгийг нь дэмжих юм. Эрүүл байх ийм энгийн. Та туршаад үзээрэй.

Алтан мутрын залуужуулах нууц жор номоос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Уушгины цусан хангамж хэдий чинээ сайн байна төдий чинээ бүх биеийн цусан хангамж сайн байдаг билээ.

Уушгиа хайрлах ийм энгийн аргыг өдөр тутамдаа ашиглаж хэрэгтэй үедээ хэрэглэж сураарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Дараах виедо бичлэгээс иллэгээ сураарай.

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном

You may also like

Leave a Comment