ХӨЛ бол бидний тулгуур эрхтэн. Хөлийн уланд олон тооны мэдрэлийн цэгүүд байрладаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Ажил, гэр, гадаа гэлтгүй үргэлж л бидний хөлөнд ачаалал ирдэг харин та тэр ачааллаас биед үүсэж болох эрсдэлийг мэдэх үү. Удаан хугацаанд зогсох эсвэл алхахад хөлийн өлмийд бус өсгийд ачаалал илүүтэй ирж, өвдөж эхэлдгийг та урьд нь анзаарч байв уу.
-Сурталчилгаа-
Алхахад хөлийн өсгий хамгийн түрүүн газар хүрч ачааллыг авдаг байна. Харин ядарсан үед хүн рефлексээрээ өвдөлт өгч буй хэсгийг хөндүүрлүүлэхгүйн тулд хамгаалж буруу гишгэж эхэлдэг байна. Нэг үгээр хэлбэл хазганаж эхэлдэг. Биеийн жингийн зөв хуваарилалт ийнхүү алдагдсанаар түнх цаашлаад нуруунд өвдөлт өгдөг байна. Өсгий төдийгүй хөлийн хуруунууд алхахад тэнцвэрийн чухал үүрэг гүйцэтгэдэг ба төдий хэмжээний ачаалал ирдэг байна.
Орой унтаж амрахын өмнө хөлийн уландаа иллэг хийх нь олон талын ашиг тустай. Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.
Та Уг номд орсон нийт 12 биеийн тогтолцоо хэрхэн эмчлэх аргуудаас орой бүр унтахын өмнө 5-15 минутыг сонгон хэрэглээд үрдүнг нь өдөр бүр мэдэрч өдөр өдрөөр эрүүлжиж залуужаарай.
ХӨЛИЙН УЛНЫ ИЛЛЭГ НЬ ХҮНИЙГ ЗАЛУУЖУУЛАХ УВИДАСТАЙ
Дорно дахины анагаах ухаанд хөлийн улны иллэгийг эрүүлжүүлэх, залуужуулах увидастай хэмээн үздэг. Хөлийн улны иллэг нь өндөр настай хүмүүст зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг бөгөөд тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ажээ. Дорно дахинд аав, ээжинйхээ “хөлд нь иллэг хийж өгөх” нь ачийг нь хариулж байна гэж үздэг. Нэг удаа ч гэсэн хөлд нь иллэг хийж өгөөд эмээ, өвөө, аав ээжийгээ баярлуулаарай.
Хүний мутарт нэмэх, хасах цэнэг оршдог учир өөрийн гараар өөртөө, гэр бүлдээ иллэг хийх нь хамгийн сайн байдаг. Өвчтэй, сэтгэл санаа тавгүй хүнээр иллэг хийлгэх нь хортой байдаг. Гэр бүлийн гишүүдийн энерги нэгдмэл байдаг учир гэр бүлийнхээ гишүүдэд иллэг хийж өгөх нь харилцааг сайжруулахаас гадна гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэдэг.
Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном