Элэг бол хүний биед хорт бодисыг шүүх, цус цэвэршүүлэх, бодисын солилцоог зохицуулахад чухал үүрэгтэй эрхтэн. Элэгний үйл ажиллагааг дэмжихэд зөв хооллолт, хөдөлгөөнөөс гадна уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг био идэвхт цэгэн иллэгүүдийг ашигладаг байна. Энэ нь цусны эргэлтийг дэмжих, ядаргаа бууруулах, ерөнхий эрүүл мэндийг сайжруулахад тус дэмтэй гэж үздэг.
Элэг бол хүний биеийн хамгийн том дотоод эрхтэн бөгөөд цусыг цэвэршүүлэх, бодисын солилцоог тэнцвэржүүлэх, хоргүйжүүлэх, амин дэм хадгалах зэрэг олон чухал үүргийг гүйцэтгэдэг. Дорно дахины уламжлалт анагаах ухаанд элгийг зөвхөн махан биеийн нэг эрхтэн бус, сэтгэл оюун, энергийн урсгалтай салшгүй холбоотой төв гэж үздэг.
Элэг — уур хилэнгийн “орон”.
Хэт их бухимдал, түргэн уур нь элэгний энергийг бөглөрүүлж, түүний үйл ажиллагааг алдагдуулдаг. Харин тайван ухаан, уужуу сэтгэл нь элгийг тэнцвэржүүлж, эрүүл байлгахад чухал нөлөөтэй.
Тийм ч учраас элэг сайн бол тухайн хүний шийдвэр гаргах чадвар маш өндөг байдаг.
Хөлийн улны элэгний био идэвхт талбайд тодорхой даралт, иллэг хийх аргаар элэгний үйл ажиллагааг дэмжих боломжтой.
Энэ био идэвхт цэгт зөөлөн даралт, иллэг хийхэд:
-
Элэгний цус шүүн цэвэрлэх үйл ажиллагаа сайжирна
-
Хоол боловсруулах болон бодисын солилцоо тэнцвэрждэг
-
Цусны эргэлт, энергийн урсгал чөлөөтэй болдог
-
Сэтгэл санаа тайвширч, бухимдал багасдаг
- Шийдвэр гаргах чадвар нэмэгддэг
Дорно дахины анагаах ухаанд эрхтэн бүр тодорхой сэтгэл хөдлөлийн орон байдаг гэж үздэг. Элэг нь “уур хилэн, бухимдал”-тай нягт холбоотой.
-
Хэрэв хүн байнга уурлаж, бухимдвал элэг ачаалалтай болж, энергийн урсгал хаагдана.
-
Харин элэг сул дорой үед бухимдал, түргэн уур, шийдвэр гаргахдаа огцомдох зэрэг сэтгэл зүйн шинж тэмдэг илэрнэ.
Хөлийн улны био идэвхт цэгэн эмчилгээ нь зөвхөн эрхтний үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй, сэтгэл санааны тэнцвэрийг сэргээх давхар нөлөөтэй.
Элэгний био идэвхт талбайд иллэг хийхийн ашиг тус
-
Цус, энергийн урсгалыг тэнцвэржүүлнэ
-
Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна
-
Биеэс хор гадагшлуулах үйл явцыг дэмжинэ
-
Сэтгэл санааг тогтворжуулж, бухимдлыг багасгана
-
Ерөнхий эрч хүч, амьдралын чанарыг дээшлүүлнэ
Элэгний эрүүл мэнд бол зөвхөн биеийн төдийгүй сэтгэлийн тэнцвэрийн үндэс юм. Хөлийн улны био идэвхт эмчилгээ нь элэгний үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ сэтгэл оюуны тайвшрал, амар амгаланг бий болгодог.
Дорно дахины мэргэдийн хэлдгээр:
“Элэг тайвширвал сэтгэл амирлана, сэтгэл амирвал бие эдгэрнэ.”
Бидний биед хэчнээн хорт бодис орсон ч гэлээ элэг бүгдийг цэвэрлэх үүрэгтэй байдаг. Тийм ч учраас бид хөлийн тавхайд орших элэгний био идэвхит талбай дээрээ иллэг хийж, элэгний эрүүл байдлыг хадгалж хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж байх хэрэгтэй. Эрхтэн бүр өөрийн тухайлсан 5 махбодьтой байдаг.
Элэгний био идэвхит цэг дээрээ дарж, модон махбодио дэмжиж, элэгээ хайрлаж байгаарай. Элэгний үйл ажиллагаа сайн бол хувь хүний шийдвэр гаргах чадвар өндөр байдаг. Шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх иллэгээ “Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор” номноосоо сураарай.
Хөлдөө иллэг хийхэд цусны эргэлт идэвхижиж, биеийн бүх эрхтэн тогтолцооны дархлаа сайжирдаг. Биед хуримтлагдсан илүүдэл хорт бодисыг гадагшлуулах байгалийн хамгийн сайн арга юм.
Биеийн аль хэсэгт хөлөрч байна, хаана халуун, хүйтэн байна, тэнд эмгэг өвчин нуугдаж байна. Та хөлийн тавхайд орших цэг дээрээ дараад ямар эрхтэн тогтолцоо өвдсөн байгааг оношилж болно. Та өөрөө өөртөө оточ. Гэртээ иллэг хийцгээе. Илүү дэлгэрэнгүйг “Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор” номоосоо суралцаарай.
Элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, анагаах био идэвхт цэгэн иллэг
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: gertee massage