Хөлийн тавхайд иллэг хийх нь хорт хавдраас урьдчилан сэргийлдэг

by admin
0 comments

Орчин үеийн анагаах ухаан болон уламжлалт эмчилгээний уялдаа холбоонд суурилсан хөлийн тавхайн иллэг (reflexology) нь хүний биед олон эерэг нөлөө үзүүлдэг нь судалгаагаар нотлогдсоор байна. Сүүлийн жилүүдэд энэхүү иллэгийн аргыг хорт хавдрын урьдчилан сэргийлэлт болон хавдартай өвчтөнүүдийн бие махбодийг дэмжих нэмэлт арга хэмээн авч үзэх болсон.

Хөлийн тавхайн иллэг гэж юу вэ?

Хөлийн улны тодорхой цэгүүд нь дотоод эрхтнүүдтэй мэдрэлийн холбоотой байдаг хэмээх ойлголт нь дорнын уламжлалт анагаах ухаанд хэдэн мянган жилийн өмнөөс хэрэглэгдэж иржээ. Энэхүү мэдлэгийг суурь болгон хөгжсөн хөлийн цэгэн иллэг нь тухайн цэгүүдэд даралт өгөх замаар эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна.

Хорт хавдартай холбогдох сүүлийн үеийн судалгаанууд

2019 онд “Complementary Therapies in Clinical Practice” сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаанд хөлийн био идэвхт иллэг нь хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн дархлааны тогтолцоог сайжруулж, сэтгэл зүйн тайвшралд хүргэж, нойрыг дэмжих эерэг нөлөөтэй болохыг тогтоосон байна. Мөн цусны эргэлтийг сайжруулснаар эсийн түвшний эрүүл мэндийг дэмждэг нь онцлогтой хэмээжээ.

Хорт хавдрын үүсгэгч хүчин зүйлсийн нэг нь үрэвсэл, хүчилтөрөгчийн дутагдал, стресс гэх мэт дотоод нөхцөлүүд байдаг. Хөлийн био идэвхт цэгэн  иллэг нь эдгээр хүчин зүйлсийг бууруулах үйлчилгээтэй болохыг олон судалгаа баталсаар байна. Тухайлбал:

  • Стрессийн гормон болох кортизолын түвшинг бууруулдаг

  • Биеийн лимфийн урсгалыг сайжруулж, хоргүйжүүлэх үйл явцыг идэвхжүүлдэг

  • Дархлаа дэмжих T эсүүдийн идэвхийг нэмэгдүүлдэг

Хэрхэн хийх вэ?

Өдөрт ердөө 10-15 минут хөлийн тухайлсан био идэвхт цэгүдийг илж, даралт өгснөөр та өөрийн эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулж чадна. Үүнийг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор номоос дэлгэрэнгүй суралцаарай:

  1. Хөлийн улны дунд хэсэг (нарийн гэдэс ба ходоодны цэг) дээр хурууны өндгөөр зөөлөн даралт өгнө.

  2. Хөлийн дотор ирмэг (элэг, бөөрний цэгүүд) дагуу дээш доош чиглэлтэй иллэг хийнэ.

  3. Өвдөлттэй эсвэл хатуурсан мэдрэмж төрж буй цэгүүдэд бага зэрэг хүчтэй даралт өгч, тойрог хөдөлгөөнөөр илнэ.

Хөлийн био идэвхт цэгэн иллэг нь зөвхөн бие махбодийн ядаргаа тайлах арга төдийгүй, урт хугацаанд хорт хавдрын эрсдлийг бууруулах эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх хүчтэй арга юм.

Эх сурвалж: Complementary Therapies in Clinical Practice, Volume 35, 2019

You may also like

Leave a Comment