Хүний биед 7 булчирхай бий. Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дэмжих, хайрлах анагаах иллэг
Альдострол даавар нь цусны шингэний балансыг барьж, шээсээр хэт их шингэнээ алдахыг зохицуулдаг даавар. Андроген даавар нь эрэгтэй хүний б*лгийн эсийг зохицуулдаг тул бөөрний тамирыг дэмжвэл б*лгийн үйл ажиллгаа сайжирна.
-Сурталчилгаа-
Адерналин даавар нь хүний сэтгэл зүйгээс төв мэдрэлийн төвд сэрлийн голомт үүсгэж, бөөрний булчирхайд очиж, адерналин дааврыг үүсгэнэ. Энэ даавар нь стрессийг даван туулахын тулд ялгардаг. Энэ даавар нь ялгарснаар цусанд орсноор судсыг агшааж, зүрхний булчингийн агшилтыг нэмэгдүүлсэнээр амьсгаадуулж өгдөг.
Хэрэв хүн байнгын стресс, уур бухимдалтай байвал, судас нарийсч зүрх судасны өвчлөл үүснэ. Glucocorticoid даавар нь дархлаа дарангуйлдаг даавар. Харшлын урвалыг дарангуйлдаг ба үрэвслийн үед үрэвслийг дарангуйлдаг учир дааврын эсрэг эм бэлдмэл, тосыг гарган авдаг. Хэт их дархлааг дарангуйлвал гадны биет орж ирж, бие өвчлөмтгий болно.
Хөлийн тавхайд орших бөөрний дээд булчирхайн био идэвхит талбай дээрээ дарлага хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай. Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.
Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Энэхүү цэг дээр дарахад хөндүүр, өвчтэй мэдрэгдэж байвал тухайн эрхтэн тань асуудалтай байгааг илтгэж байгаа юм.
Хөл бол хүний 2 дахь зүрх юм. Дорно дахины ээжүүд хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрээд, хөлийн тавхайд орших био идэвхт цэгийг нь дэмжих юм. Эрүүл байх ийм энгийн. Та туршаад үзээрэй.
Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Виедо бичлэгээс эмчлэх аргыг сураарай. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо сураарай. Та өөрөө өөртөө оточ.
Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном