Дорно дахины сургаалд “Могой бүргэдэд ойртдоггүй шиг унтахын өмнө хөлөндөө иллэг хийдэг хүнд өвчин хэзээ ч ойртдоггүй” гэсэн зүйр үг бий.
Эртний хүмүүс эрүүл мэндээ хамгаалахын тулд иллэг болон амьсгалын дасгал хийх, биеэ суллах, оюун ухаанаа төвлөрүүлэх зэрэг аргийг хэрэглэдэг байжээ.
Дорно дахины ард түмний эрүүл саруул, залуу сайхан байдгын нууц нь орой унтахын өмнө хөлийн тавхайдаа иллэг хийхэд оршдог. Хөлийн тавхайдаа иллэг хийх нь өвчний илэрсэн шинж тэмдэг бус уг шалтгааныг эмчилдэг. Хөлийн иллэг нь юугаар ч орлуулашгүй өвчин анагаах арга юм.
Хүний хөлийн уланд бүх эрхтэн тогтолцооны мэдрэлийн цэгүүд оршдог. Хөлийн уландаа иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны үр дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.
Хөлийн тавхай дээр орших нарийвчилсан био идэвхт цэг болон тухайн өвчний био идэвхт талбай дээр дарсанаар тодорхой нэг эрхтэнийг биш, бие биенээсээ хамааралтай бүх л биеийн эрхтэн тогтолцоог эмчилж өгдөгөөрөө гайхалтай юм.
Япон, Солонгос, Хятад гээд урт насалдаг ард түмний нууц бол хөлийн тавхайдаа иллэг хийж өгөх байдаг. Бид ч гэсэн урт наслах бүрэн боломжтой. Энэхүү дорно дахины ард түмний олон зууны туршид хэрэглэж буй аргийг “Алтан мутрын залуужуулах нууц жор” номноосоо цогцоор нь сураад өдөр тутамдаа хэрэгжүүлээрэй.
Та яг одооноос эргэлзэх зүйлгүй өдөр бүр хэрэглээд, үр дүнг нь мэдрээрэй. Хэрэглэхэд маш хялбар, энгийн мөртлөө үр дүн нь үнэхээр гайхалтай. Нас, хүйс харгалзахгүй, гэрийн гишүүн бүр хэрэглэх боломжтой. Хамгийн чухал нь цэгээ олж түүнд уялдаа хамааралтай эрхтэн тогтолцоог идэвхжүүлэх нь чухал юм. Энэ нь зүгээр нэг илэхээс огт өөр зүйл юм шүү.
Хүн эх дэлхийтэйгээ хөлөөрөө дамжуулан холбогддог. Мод үндэснээсээ өгөршиж, хүн хөлөөсөө хөгширдөг. Хөлийн цусан хангамж хэдий чинээ сайн байна, төдий чинээ цусны эргэлт сайн байдаг. Цусны эргэлт хэдий чинээ сайн байна, төдий чинээ хүн эрүүл, залуу байдаг. Хөл нь өдрийн турш хүний биеийн жинг тээж явдаг учир маш их ядарч, цуцдаг байна. Тиймээс орой унтаж амрахын өмнө хөлийн уланд орших био идэвхт цэгүүдээ идэвхжүүлэх олон талын ач тустай байдаг.
Дорно дахины анагаах ухаанд хөлийн улны био идэвхт цэгэн иллэг нь цусны эргэлтийг сайжруулах замаар хүнийг эсийн түвшинд анагааж өгдөг эмгүй заслын шилдэг арга, байгалийн энгийн арга хэмээн үздэг.
Таныг төрсөн цагаас эхлэн био идэвхт цэгүүд таны эрхтэнтэй шууд холбоотойгоор үүссэн байдаг. Хүний хөлийн тавхай дээр байдаг биологийн идэвхт цэг нь насан турш өөрчлөгддөггүй учир эдгээрийг идэвхжүүлснээр:
-Нүдний гал буурахгүй
-Нуруунд бөгтөр орохгүй
-Царайны өнгө гэрэлтэнэ хэмээн Дорно дахины анагаах ухаанд өгүүлдэг. “Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор” номын 1-р бүлэгт ямар эрхтэн ямар цэгүүдтэй холбогдсоныг зургаар маш дэлгэрэнгүй үзүүлсэн тул та зургаа харж байгаад өөрийн хөлийн цэгүүд дээрээ нэг бүрчлэн дарж үзэж, өөрийгөө эхлээд оношлоорой.
Хүний баруун, зүүн хөл мөн хөлийн хажуу тал, дээд тал гээд бүгд хүний эрхтэн тогтолцоонуудтай холбогдсон байдаг. Тухайн био идэвхт цэг өвчтэй хөндүүр байвал тухайн цэгтэй холбоотой эрхтэн тогтолцоо өвчилсөн, асуудалтай байна хэмээн өөрийгөө оношлоорой.
Энэхүү номыг өдөр тутамдаа ашиглаж сурснаар: 12 тогтолцоогоо цэвэрлэх энергийн био идэвхт цэгэн иллэгийг өөртөө болон хайртай гэр бүлдээ хийж сурна.
-Мэдрэлийн эрхтэн тогтолцоо
-Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо
-Зүрх судасны эрхтэн тогтолцоо
-Амьсгалын эрхтэн тогтолцоо
-Арьс, үс, хумс буюу бүрхүүл тогтолцоо
-Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцоо
-Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоо
-Араг ясны эрхтэн тогтолцоо
-Булчингийн эрхтэн тогтолцоо
-Мэдрэхүйн эрхтэн тогтолцоо
-Нөхөн үржихүйн тогтолцоо
-Дархлал тунгалгийн эрхтэн тогтолцоо
-Хүүхэддээ хийж өгөх хөлийн улны иллэг
-Хөлийн дүрлэг хийх аргачлал
-Байгалийн энергиэр өөрийгөө хамгаалахуй
-7 хүрдний үйл ажиллагааг дэмжих иллэг
-5 мах бодь буюу 5 элемент дэмжих био идэвхт цэгэн иллэг / Цус цэвэршүүлэх иллэг/ Ингээд үүний дараа 12 тогтолцоогоо эрүүл байлгах жоруудаас сонгон орой унтаж амрахын өмнө хөлдөө иллэг хийгээд сайхан амраарайй .
1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг Таны хөл таныг эрч хүч, эрчим энергиэр хангах болно. Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.
Та орой унтахын өмнө 10–15 минут хийхэд л илүүдэл жин, стресс, нойргүйдэл зэрэг маш олон асуудлыг нэгэн зэрэг шийдэж өгдөг бөгөөд та бүхий л өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өөрийн өвчнийг өөрөө анагаах чадвартай болно. Хөлийн улны иллэг нь сувгийн бөглөрлийг тайлж, шингэний тээвэрлэлтийг сэргээж өгдөг тул бүх биеийн мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлдэг. Мэдрэлийн ядаргаа тайлах иллэгийг дагаж хийгээд сайхан амраарай.
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Таньд талархлаа.
Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном