₮0.00

No products in the cart.

Нойр сайжруулах био идэвхт цэгэн иллэг

Та үүнийг мэдэх үү? 1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг хэмээн Дорно дахины анагаах ухаан үздэг. Харин бидний Өвөг дээдэс минь “Мод үндэснээсээ өгөршиж, Хүн хөлөөсөө хөгширдөг” хэмээн бидэнд үнэт сургаалаа үлдээсэн билээ.

Хөлийн цусан хангамж хэдий чинээ сайн байна, төдий чинээ хүн эрүүл,  залуу байдаг. Дэлхий дахинд био идэвхт цэгэн иллэгийг хүний цусны эргэлтийг сайжруулах замаар хүнийг эсийн түвшинд анагааж өгдөг, эм үгүй заслын шилдэг арга, байгалийн энгийн арга гэж үздэг.

Мод үндэснээсээ өгөршиж, хүн хөлөөсөө хөгширдөг. Хөлийн цусан хангамж хэдий чинээ сайн байна, төдий чинээ цусны эргэлт сайн байдаг. Цусны эргэлт хэдий чинээ сайн байна, төдий чинээ хүн эрүүл, залуу байдаг.

Дорно дахины анагаах ухаанд хөлийн улны био идэвхт цэгэн иллэг нь цусны эргэлтийг сайжруулах замаар хүнийг эсийн түвшинд анагааж өгдөг эмгүй заслын шилдэг арга, байгалийн энгийн арга хэмээн үздэг.
Таныг төрсөн цагаас эхлэн био идэвхт цэгүүд таны эрхтэнтэй шууд холбоотойгоор үүссэн байдаг. Хүний хөлийн тавхай дээр байдаг биологийн идэвхт цэг нь насан турш өөрчлөгддөггүй учир эдгээрийг идэвхжүүлснээр:
-Нүдний гал буурахгүй
-Нуруунд бөгтөр орохгүй
-Царайны өнгө гэрэлтэнэ хэмээн Дорно дахины анагаах ухаанд өгүүлдэг.

“Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор” номын 1-р бүлэгт ямар эрхтэн ямар цэгүүдтэй холбогдсоныг зургаар маш дэлгэрэнгүй үзүүлсэн тул та зургаа харж байгаад өөрийн хөлийн цэгүүд дээрээ нэг бүрчлэн дарж үзэж, өөрийгөө эхлээд оношлоорой. Хүний баруун, зүүн хөл мөн хөлийн хажуу тал, дээд тал гээд бүгд хүний эрхтэн тогтолцоонуудтай холбогдсон байдаг.

Тухайн био идэвхт цэг өвчтэй хөндүүр байвал тухайн цэгтэй холбоотой эрхтэн тогтолцоо өвчилсөн, асуудалтай байна хэмээн өөрийгөө оношлоорой
Ингээд үүний дараа 12 тогтолцоогоо эрүүл байлгах жоруудаас сонгон орой унтаж амрахын өмнө хөлдөө иллэг хийгээд сайхан амраарай
Таны хөл таныг эрч хүч, эрчим энергиэр хангах болно. Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.

Хүний биед нойр хичнээн чухал болохыг бид мэднэ. Гэхдээ зарим шөнө нойр хулжин, хичнээн ядарч байсан ч, унтаж чадахгүй байх нь бий. Тэгвэл хэрхэн хурдан унтаж, эрч хүчээ нөхөх вэ?

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.

Япон, Солонгос, Хятад гээд урт насалдаг ард түмний нууц бол хөлийн тавхайдаа иллэг хийж өгөх байдаг. Бид ч гэсэн эрүүл энх, урт наслах бүрэн боломжтой. Энэхүү дорно дахины ард түмний олон зууны туршид хэрэглэж буй аргийг “Алтан мутрын залуужуулах нууц жор” номноосоо цогцоор нь сураад өдөр тутамдаа хэрэгжүүлээрэй.

Хүний хөлийн уланд орших био идэвхт цэгүүд нь хүний бүх эрхтэн тогтолцоотой шууд холбогдсон байдагаараа нэн гайхалтай.

Хөлийн улны тархи толгойны цэгүүд дээр нэг бүрчлэн дарж өгөөрэй. Үүнийг “Алтан Мутрын залуужуулах нууц жор” номд маш дэлгэрэнгүй зургаар тайлбарласан байдаг. Та яг одооноос эргэлзэх зүйлгүй өдөр бүр хэрэглээд, үр дүнг нь мэдрээрэй. Хэрэглэхэд маш хялбар, энгийн мөртлөө үр дүн нь үнэхээр гайхалтай. Нас, хүйс харгалзахгүй, гэрийн гишүүн бүр хэрэглэх боломжтой.

Та орой унтахын өмнө 10–15 минут хийхэд л илүүдэл жин, ядаргаа, нойргүйдэл зэрэг маш олон асуудлыг нэгэн зэрэг шийдэж өгдөг бөгөөд та бүхий л өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өөрийн өвчнийг өөрөө анагаах чадвартай болно. Видео бичлэгт тархи толгойны цэгүүдийг улаанаар тэмдэглэсэн байна.Дараах нойргүйдлийн эсрэг био идэвхт цэг дээр дараад сайхан амраарай. Энэ нь хөлөө зүгээр нэг илэхээс огт өөр арга юм шүү. Гэртээ иллэг хийцгээе.

Хангалттай нойр авсан хүн анхаарал төвлөрөл сайтай, бүтээлч байж, аливаа асуудлыг хурдан шийдвэрлэх чадвартай болдог.

Нойргүйдэл буюу хангалттай нойр авч чадахгүй байх нь эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар дагуулдаг. Судалгаагаар нойр дутагдал нь тархины үйл ажиллагааг доройтуулж, анхаарал сарнилт, ой санамжийн алдагдал үүсгэдэг болохыг тогтоосон. Мөн зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт зэрэг архаг өвчнүүдийн эрсдлийг нэмэгдүүлдэг.

Нойргүйдэл нь сэтгэлзүйн асуудлуудыг ч өдөөж болзошгүй. Жишээлбэл, сэтгэл гутрал, түгшүүрийн эмгэг, стрессийн түвшин нэмэгдэх нь нойргүйдлийн шууд үр дагавар юм. Түүнчлэн, удаан хугацаанд нойргүй явах нь дархлааны системийг сулруулж, бие махбодыг халдварт өвчинд өртөмтгий болгодог.

Мөн дараах зөвлөмж танд тусална.

1.Хангалттай цагаар унт, тогтмол цагт амар
2. Кофе битгий уу
3. Цэвэр агаарт гар
4. Унтахаасаа өмнө бүлээн сүү уугаарай

5. Дэрээ зөв сонго
6. Дэрэн дороо сармис тавь
7. Цахилгаан хэрэгслээ унтраа
8. Өрөөгөө анхилам үнэрээр дүүргэ
9. Антибиотикоос татгалз
10. Өрөөндөө термометр тавь
11. Амрах цаг гарга

12. Магнигаар баялаг хүнс хэрэглэ
13. Сэтгэлзүйгээ тогтвортой байлга

14. Орой унтахын өмнө нойр сайжруулах био идэвхт цэгүүддээ иллэг хийгээрэй

Хүний хөл өдрийн турш хүний биеийн жинг тээж явдаг учир маш их ядарч, цуцдаг.  Энэ бүхэн нь хөлд шингэж байдаг. Тиймээс ер нь унтахын өмнө бүх биеийн био идэвхт цэгүүдийг зөөлөн илэх нь мэдрэлийн системийг тайвшруулж, ядаргаа, стрессийг бууруулж, гүн нойрыг дэмждэг. Энэхүү иллэгийг орой унтахын өмнө 5–10 минут хийхэд хангалттай.

Иллэг хийхэд анхаарах зүйлс:

  • Гарыг халуунаар үрж, иллэгийн өмнө дулаацуулах

  • Даралт хэт их биш, зөөлөн байх

  • Амьсгалаа гүнзгий авч, удаанаар гаргах

  • Хүнд хоол хүртэснээс хойш 2 цагийн дараа иллэг хийх…Илүү дэлгэрэнгүй жоруудыг номоосоо суралцаарай.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Таньд талархлаа.

 

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном

More from the blog

Хөгшрөлт хөлөөс эхлдэг. Түүнийг удаашруулах 5 арга

Эрт үеэс Дорно дахины хүмүүс бие махбодийн хөгшрөх үйл явц хөлнөөс эхэлдэг болохыг мэддэг байж. Тиймээс ч анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг...

Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, био идэвхт цэгэн иллэг хийх нь...

Танд хоёр дахь зүрх бий — тэр таны хөлийн булчинд оршдог.

Таны хөлийн гүнд, шилбэний ясны ард нэгэн хүчирхэг булчин нуугдаж байдаг. Энэ бол soleus булчин. Энэхүү булчин нь “хоёр дахь зүрх” гэж нэрлэгддэг бөгөөд...

Хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай

Дорно дахины анагаах ухаанд хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтайн дээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн ядаргааг тайлах...