₮0.00

No products in the cart.

Хүн нүд, чих, хөлөөсөө эхлэн хөгширдөг. Нүдний хараа, чихний сонсгол сайжруулах био идэвхт цэгэн иллэг

Та үүнийг мэдэх үү? 1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Дорно дахины анагаах ухаанд ийнхүү дурдсан байдаг.

Хүн нүд, чих, хөлнөөсөө эхлэн хөгширдөг.  Нас явах тусам хүний нүдний хараа, чихний сонсгол муудаж эхэлдэг. Учир нь эхлээд хөл, нүд, чихний цусан хангамж мууддаг байна.

Хүний цусны эргэлт хэдий чинээ сайн байна. Төдий чинээ хүн эрүүл, залуу байдаг. Хөлийн улны иллэг нь дотор эрхтэнүүдийн цусан хангамжыг сайжруулж, үйл ажиллгааг нь дэмжиж өгдөг.

Нүд нь хүний 5 мэдрэхүйн нэг болох харах мэдрэхүй. Тиймээс нүдний үйл ажиллагааг дэмжих нь зөвхөн нүдний эрүүл мэндээс гадна 5 мэдрэхүйн үйл ажиллагаар дамжин дархлаа тэтгэгдэх нэг арга юм. Нүдээр хүний элэгний үйл ажиллагааг харж болдог.

Та хөлийн улдаа дарлага хийж суралцсанаар чихээ энгийн байгалийн аргаар хараагаа өдөр тутамдаа сайжруулах, үйл ажиллагааг нь дэмжих боломжтой юм. Хүүхдүүдийн хувьд удаан хугацаагаар зурагт, утас үзэх зэрэг нь нүдэнд ихээхэн ачаалал өгдөг учир нүдийг нь амрааж байгаарай.

Энэ нь мөн тархинд нөлөөлж тархи мэдрэлийн систем давхар амрах юм. Харах мэдэрхүйгээ амраах хамгийн сайн арга бол био идэвхт цэгийг идэвхжүүлэх юм. Мөн байгальд гарч холын бараа ширтэх,  чимээгүй орчинд 1-2 цаг амрах нь нүдийг амрааж өгнө.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Хэрхэн хийх вэ?

#1 Бэлтгэх арга

Орц:

1. Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад өөрийн дуртай тос/
2. Халуун бүлээн ус
3. Халбага давс, хужир, сода / аль нь ч байсан болно/

2. Хийх арга

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг нь гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд бичлэгт үзүүлсэн био идэвхт талбайг өдөр тутамдаа идэвхжүүлж байгаарай.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Мэдрэхүйн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо сураарай .

Эх сурвалж: gerteemassage

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

More from the blog

Хөгшрөлт хөлөөс эхлдэг. Түүнийг удаашруулах 5 арга

Эрт үеэс Дорно дахины хүмүүс бие махбодийн хөгшрөх үйл явц хөлнөөс эхэлдэг болохыг мэддэг байж. Тиймээс ч анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг...

Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, био идэвхт цэгэн иллэг хийх нь...

Танд хоёр дахь зүрх бий — тэр таны хөлийн булчинд оршдог.

Таны хөлийн гүнд, шилбэний ясны ард нэгэн хүчирхэг булчин нуугдаж байдаг. Энэ бол soleus булчин. Энэхүү булчин нь “хоёр дахь зүрх” гэж нэрлэгддэг бөгөөд...

Хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай

Дорно дахины анагаах ухаанд хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтайн дээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн ядаргааг тайлах...