₮0.00

No products in the cart.

Хөлийн улны био идэвхт цэгүүдэд иллэг хийснээр дархлаа сайжирч , хуримтлагдсан бухимдал, ядаргаа тайлагддаг

Хөлийн улны био идэвхт цэгүүдэд иллэг хийснээр дархлаа сайжирч , стресс бухимдал, ядаргаа тайлагддаг.
Бухимдал, ядаргаа нь  бидний биеийг аливаа өвчин эмгэгд мэдрэмтгий болгодог. (АНУ-ийн Анагаах Ухааны Холбоо нь бүх өвчлөлийн 85 хувь нь стрессийн гаралтай гэж үздэг).

Хөлний цэгэн иллэг нь биед хуримтлагдсан сэтгэлзүйн болон бие махбодийн ядаргааг багасган, бие мах бодийг тэнцвэржүүлж, өөрийн нөхөн сэргээх чадварыг идэвхжүүлэх бололцоог хангадаг. Хөлний цэгэн иллэг эхэлсэн тэр дор биений чангарал сулардаг нь тархины цахилгаан соронзон бичлэгээс тодорхой харагддаг.

Эрхтэн болгон өөр өөрийн сэтгэл хөдлөлтэй хэмээн Дорно дахины анагаах ухаанд үздэг.

1. Айх

2. Уурлах

3. Баярлаж, гомдох

4. Санаа зовох

5. Гуних

Айхаар усан махбодтой бөөр давсаг хямардаг. Уурлахад элэг цөс хямарна. Хэт гуниглавал уушги гэмтээдэг. Бөөр давсагны үйл ажиллагааны эрчим сул хүн айдас ихтэй байдаг. Энэ бүхэн 5 махбидод хуримтлагдаж сэтгэл хийгээд биеийг өвчлүүлдэг. Илүү дэлгэрэнгүйг “Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор” номоосоо 5 махбодийн иллэгийг сураарай. Энэхүү иллэг нь цэвэрлэж, анагааж өгдөг маш гайхалтай жор юм.

Мод үндэснээсээ өгөршиж, хүн хөлнөөсөө хөгширдөг. Хүний хөлийн тавхай дээр байдаг биологийн идэвхит цэг нь насан турш өөрчлөгддөггүй учир эдгээрийг идэвхжүүлснээр:

  • Нүдний гал буурахгүй
  • Нуруунд бөгтөр орохгүй
  • Царайны өнгө гэрэлтэнэ хэмээн Дорно дахины анагаах ухаанд өгүүлдэг.

Энэхүү бариа нь эд эсийн бодисын солилцоо, амин чухал эрхтнүүдэд очих цусны эргэлтийг сайжруулж, үүссэн хаван хөөнгө, биеийн бохирдлыг гадагшлуулж, эсийн төлжилт түргэсгэн, үүний дүнд эрч хүчээр тэтгэж, биеийг цэвэрлэх, эрүүлжүүлэх, залуужуулах увдистай.

Хүний мутарт нэмэх, хасах цэнэг оршдог учир өөрийн гараар өөртөө, гэр бүлдээ иллэг хийх нь хамгийн сайн байдаг. Өвчтэй, сэтгэл санаа тавгүй хүнээр иллэг хийлгэх нь хортой байдаг. Гэр бүлийн гишүүдийн энерги нэгдмэл байдаг учир гэр бүлийнхээ гишүүдэд иллэг хийж өгөх нь харилцааг сайжруулахаас гадна гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэдэг.

Та бүхэндээ дархлаа дэмжих био идэвхт цэгэн иллэгийг хүргэж байна. Дагаж хийгээд сайхан амраарай.

Эх сурвалж: gerteemassage

 

 

More from the blog

Хөгшрөлт хөлөөс эхлдэг. Түүнийг удаашруулах 5 арга

Эрт үеэс Дорно дахины хүмүүс бие махбодийн хөгшрөх үйл явц хөлнөөс эхэлдэг болохыг мэддэг байж. Тиймээс ч анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг...

Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, био идэвхт цэгэн иллэг хийх нь...

Танд хоёр дахь зүрх бий — тэр таны хөлийн булчинд оршдог.

Таны хөлийн гүнд, шилбэний ясны ард нэгэн хүчирхэг булчин нуугдаж байдаг. Энэ бол soleus булчин. Энэхүү булчин нь “хоёр дахь зүрх” гэж нэрлэгддэг бөгөөд...

Хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай

Дорно дахины анагаах ухаанд хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтайн дээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн ядаргааг тайлах...