Home Нийтлэл Хүн хөлөөсөө эхлэн хөгширдөг. Ходоод, 12 нугалаа гэдэсний үйл ажиллагааг дэмжих, сайжруулах...

Хүн хөлөөсөө эхлэн хөгширдөг. Ходоод, 12 нугалаа гэдэсний үйл ажиллагааг дэмжих, сайжруулах био идэвхт цэгэн иллэг

0
6

Та үүнийг мэдэх үү? 1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Дорно дахины анагаах ухаанд ийнхүү дурдсан байдаг.

Хүн хөлнөөсөө эхлэн хөгширдөг.  Нас явах тусам хүний хөлин цусан хангамж муудаж эхэлдэг.

Хүний цусны эргэлт хэдий чинээ сайн байна. Төдий чинээ хүн эрүүл, залуу байдаг. Хөлийн улны иллэг нь дотор эрхтэнүүдийн цусан хангамжыг сайжруулж, үйл ажиллгааг нь дэмжиж өгдөг.

Ходоод нь хүний 5 цул эрхтэний нэг билээ.  Ходоод нь шороон махбодийг дэмждэг. Энэ тухай номоосоо дэлгэрэнгүй суралцаарай.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Хэрхэн хийх вэ?

#1 Бэлтгэх арга

Орц:

1. Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад өөрийн дуртай тос/
2. Халуун бүлээн ус
3. Халбага давс, хужир, сода / аль нь ч байсан болно/

2. Хийх арга

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг нь гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд бичлэгт үзүүлсэн био идэвхт талбайг өдөр тутамдаа идэвхжүүлж байгаарай.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо сураарай .

Эх сурвалж: gerteemassage

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

NO COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here