Хэрвээ таны хөлийн өсгий хагарсан бол ийм байж болзошгүй

Хөлийн арьс бага зэрэг хуурайших нь түгээмэл. Харин гүн хагарч, цус гарч өвддөг бол энэ нь зүгээр нэг арьсны асуудал биш байж магадгүй.

Арьс судлалын зарим эх сурвалжийн мэдээлснээр ийм шинж тэмдэг нь бамбай булчирхайн дааврын дутагдал эсвэл омега-3 тосны хүчил дутмаг байгааг илтгэх боломжтой. Ийм үед тос, түрхлэг түр зуурын нөлөө үзүүлэх боловч үндсэн шалтгааныг заавал шалгах шаардлагатай.

Бамбай булчирхай хангалттай даавар (тироксин) ялгаруулахгүй байхыг underactive thyroid буюу гипотиреоз гэнэ. Энэ нь биеийн олон үйл ажиллагаанд нөлөөлж болох бөгөөд түгээмэл шинж тэмдгүүдэд:

  • Хэтэрхий ядрах, сул дорой болох

  • Хоолны дуршил буурах эсвэл жин нэмэгдэх

  • Арьс хуурайших, үс унах

  • Хүйтэнд мэдрэмтгий болох

  • Зүрхний цохилт удаашрах

  • Анхаарал төвлөрөхөд хүндрэл үүсэх

Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал эмчид үзүүлж, бамбай булчирхайн дааврын шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв тос түрхээд сайжрахгүй, хагарал байнга давтагдвал эмчид үзүүлж, ялангуяа бамбай булчирхайн үйл ажиллагааг шинжлүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Хөлийн тавхайд орших бамбай булчирхайн био идэвхит талбай дээрээ дарлага хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай. Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг хэмээн Дорно дахины анагаах ухаан үздэг.

Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хөлийн био идэвхт цэг нь насан турш өөрчлөгддөггүй.

Бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжих био идэвхт цэгийг өдөрт тутамдаа идэвхжүүлж, үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаж байгаарай.  Видео бичлэгээс дэлгэрэнгүйг суралцаарай.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: American Academy of Dermatology, Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном

More from the blog

Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, иллэг хийх нь дархлааг дэмжих, цусны...

Хүний биед 7 булчирхай бий. Хөлийн уланд орших бөөрний дээд булчирхайн био идэвхт цэг дээр даржүйл ажиллагааг дэмжиж өгөөрэй

Хүний биед 7 булчирхай бий. Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дэмжих, хайрлах анагаах иллэг Альдострол даавар нь цусны шингэний балансыг барьж, шээсээр хэт их шингэнээ...

Бөөр цэвэрлэх, сайжруулах био идэвхт цэгэн детокс иллэг

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх...

Уушги цэвэрлэх, сайжруулах био идэвхт цэгэн детокс иллэг

Амьсгалын системийн гол эрхтэн болох уушги нь биеийг хүчилтөрөгчөөр хангаж, биеэс нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулах чухал үүрэгтэй. Уушги нь хүчилтөрөгчийг цусанд шингээн, бүх эд эсүүдэд...