₮0.00

No products in the cart.

Мэдрэлийн ядаргааг анагаах био идэвхт цэгэн иллэг

Бие махбодь эрхтэн системийн тодорхой хэсэгт буюу бүхэлд нь эрчим энерги, тамир хүчийн доголдол хямрал ямар нэг хэмжээгээр үүссэн байгааг ядаргаа хэмээн товчлон ойлгож болно. Ядаргаа нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг. Тухайлбал:

  • Бие сульдаж, тамирдах
  • Ажлын бүтээмж сулрах , буурах
  • Унтаад сэрхэд амарсан шинж илрэхгүй, нойр дутуу , бие хүндэрсэн байдалтай босож ирэх
  • Уурламтгай , бухимдуу, мартамхай болж ой санамж муудах гэх мэтчилэн олон тал зүйлээр хүн бүхэнд ядаргааны их бага шинж тэмдэг богино хугацаанд илэрдэг боловч шинж тэмдэг нь оношлоход хялбар байдаг.

Та үүнийг мэдэх үү? 1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Дорно дахины анагаах ухаанд ийнхүү дурдсан байдаг. Толгой өвдөх, суудлын мэдрэлийн үрэвсэл буюу өгзөгний мэдрэлийн судал хатгах, бөөр, хуруу, хүзүүгээр хөших, мэдрэлийн ядаргаа болох, нойр алдах, мэдрэлийн гаралтай цэврүүт эсэргэнэ зэрэг өвчний үед сонгон хийгээрэй. Ядаргаагаа өдөр бүр гаргаж байх нь эрүүл мэнд, сэтгэлзүйд олон талын ач тустай байдаг.

Хүний цусны эргэлт хэдий чинээ сайн байна. Төдий чинээ хүн эрүүл, залуу байдаг. Хөлийн улны иллэг нь дотор эрхтэнүүдийн цусан хангамжыг сайжруулж, үйл ажиллгааг нь дэмжиж өгдөг.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Хэрхэн хийх вэ?

#1 Бэлтгэх арга

Орц:

1. Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад өөрийн дуртай тос/
2. Халуун бүлээн ус
3. Халбага давс, хужир, сода / аль нь ч байсан болно/

2. Хийх арга

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг нь гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд бичлэгт үзүүлсэн био идэвхт талбайг өдөр тутамдаа идэвхжүүлж байгаарай.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Мэдрэлийн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо сураарай . Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Мэдрэлийн ядаргаа тайлах аргийг орой унтаж амрахын өмнө хийгээд сайхан амраарай.

Эх сурвалж: gerteemassage

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

More from the blog

Хөгшрөлт хөлөөс эхлдэг. Түүнийг удаашруулах 5 арга

Эрт үеэс Дорно дахины хүмүүс бие махбодийн хөгшрөх үйл явц хөлнөөс эхэлдэг болохыг мэддэг байж. Тиймээс ч анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг...

Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, био идэвхт цэгэн иллэг хийх нь...

Танд хоёр дахь зүрх бий — тэр таны хөлийн булчинд оршдог.

Таны хөлийн гүнд, шилбэний ясны ард нэгэн хүчирхэг булчин нуугдаж байдаг. Энэ бол soleus булчин. Энэхүү булчин нь “хоёр дахь зүрх” гэж нэрлэгддэг бөгөөд...

Хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай

Дорно дахины анагаах ухаанд хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтайн дээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн ядаргааг тайлах...