Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх хортой бодисууд бөөрөөр дамжиж шээсээр гардаг. Харин хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг.
Та үүнийг мэдэх үү? 1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Дорно дахины анагаах ухаанд ийнхүү дурдсан байдаг.
Та хөлийн улдаа дарлага хийж суралцсанаар бөөрөө энгийн байгалийн аргаар өдөр тутамдаа цэвэрлэж, сайжруулах, үйл ажиллагааг нь дэмжих боломжтой юм. Бөөр нь 5 цул эрхтэний нэг бөгөөд маш чухал эрхтэн юм. Дэлгэрэнгүйг номоосоо суралцаарай.
Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Хэрхэн хийх вэ?
#1 Бэлтгэх арга
Орц:
1. Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад өөрийн дуртай тос/
2. Халуун бүлээн ус
3. Халбага давс, хужир, сода / аль нь ч байсан болно/
2. Хийх арга
Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг нь гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд бичлэгт үзүүлсэн био идэвхт талбайг өдөр тутамдаа идэвхжүүлж байгаарай.
Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо сураарай .
Эх сурвалж: gerteemassage