₮0.00

No products in the cart.

Танд хоёр дахь зүрх бий — тэр таны хөлийн булчинд оршдог.

Таны хөлийн гүнд, шилбэний ясны ард нэгэн хүчирхэг булчин нуугдаж байдаг. Энэ бол soleus булчин. Энэхүү булчин нь “хоёр дахь зүрх” гэж нэрлэгддэг бөгөөд хөлийн судсаар урсах цусыг цээж рүү шахаж, жинхэнэ зүрхэнд дахь цусны эргэлтийг дэмжиж, бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах чухал үүрэгтэй.
Бидний “хоёр дахь зүрх” нь шилбэний булчинд байдаг бөгөөд энэ нь цусыг цээж рүү буцаан шахдаг – мөн бүлэнгээс сэргийлэхийн тулд хөдөлгөөн шаардлагатай байдаг.

Бүлэн” гэдэг нь цусны бүлэн (thrombus) буюу судасны дотор үүссэн цусны бүлэгнэл юм.

Энэ нь судасны ханыг хааж, цусны урсгалыг саатуулдаг.

Ихэвчлэн удаан хөдөлгөөнгүй байх (жишээ нь, олон цаг суугаа ажил, нислэг) үед хөлний венийн судсанд үүсэх аюултай.

Хэрэв бүлэн ховхроод уушги, тархи, зүрхний судсанд очвол уушгины бөглөрөл, тархинд цус харвалт, зүрхний шигдээс зэрэг ноцтой өвчин үүсгэдэг.

Яагаад хөдөлгөөн зайлшгүй хэрэгтэй вэ?

Soleus булчин зөвхөн хөдөлж байх үед ажилладаг. Харин удаан хугацаагаар суугаа эсвэл хөдөлгөөнгүй зогсож байвал цус доод мөчдөд хуримтлагдаж, дараах эрсдэлүүд үүсч болзошгүй:

  • Хөлийн хаван
  • Өргөссөн венийн судас
  • Цусны бүлэн (тромбоз)

Булчинг идэвхжүүлэх энгийн аргууд

Зарим маш энгийн хөдөлгөөн soleus булчинг идэвхжүүлж, цусны урсгалыг сайжруулахад хангалттай:

  • Цаг тутамд богино хугацаанд алхах
  • Ажлын ширээнээс босож сунгалт хийх
  • Сууж байхдаа өсгий өргөх дасгал хийх
  • Хөлийг өндөрт байрлуулах
  • Шахалтын оймс хэрэглэх (ялангуяа хаван үүсдэг бол)
  • Цусны сахарыг зохицуулах ба бодисын солилцоо
  • Хөлийн уланд оришх био идэвхт цэгүүдээ идэвхжүүлэх

Сүүлийн үеийн судалгаанууд soleus булчинг чиглэсэн дасгалууд — жишээ нь сууж байхдаа өсгий өргөх хөдөлгөөн — нь:

  1. Цусан дахь сахарын хэмжээг бууруулах
  2. Инсулины мэдрэг чанарыг сайжруулах
  3. Бодисын солилцоог дэмжих зэрэг эрүүл мэндийн өргөн хүрээний ашиг тус үзүүлж байгааг тогтоожээ.

“Хоёр дахь зүрх”-ээ хайрлаарай.  Та өглөө ажилдаа явахдаа, өдрийн хоолны дараа босож алхахдаа, эсвэл ширээний ард хөлөө хөдөлгөх үедээ энэ чухал булчинг ажиллуулж, зүрх судасны системээ дэмжиж байдаг. Хамгийн гол нь өдөр бүр бага багаар, тасралтгүй хөдөлж байх юм.

Дорно дахины анагаах ухаанд хөлийн цусны эргэлт  сайн байх нь зүрх рүү очих цусны эргэлтийг нэмэгдүүлж, үүний үндсэн дээр бүх биеийн цусны эргэлт сайн байдаг. Хөлийн цусан хангамж хэдий чинээ сайн байна, төдий чинээ хүн эрүүл залуу байдаг.

Цусны эргэлт удаашраад, өтгөрөөд ирэхээрээ хүнд өвчлөл, хөгшрөлт хурдан явагддаг хэмээн үздэг. Био идэвхт цэгэн иллэг нь цусны эргэлтийг сайжруулах замаар хүнийг эсийн түвшинд анагааж өгдөг эмгүй заслын шилдэг арга гэдгээрээ дэлхийд алдартай.

“Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор” номын 1-р бүлэгт ямар эрхтэн ямар цэгүүдтэй холбогдсоныг зургаар маш дэлгэрэнгүй үзүүлсэн тул та зургаа харж байгаад өөрийн хөлийн цэгүүд дээрээ нэг бүрчлэн дарж үзэж, өөрийгөө эхлээд оношлоорой. Хүний баруун, зүүн хөл мөн хөлийн хажуу тал, дээд тал гээд бүгд хүний эрхтэн тогтолцоонуудтай холбогдсон байдаг. Тухайн био идэвхт цэг өвчтэй хөндүүр байвал тухайн цэгтэй холбоотой эрхтэн тогтолцоо өвчилсөн, асуудалтай байна хэмээн өөрийгөө оношлоорой.

Энэ нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, онош, эмчилгээний оронд ашиглагдахгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмчид хандаарай.

 

More from the blog

Хөгшрөлт хөлөөс эхлдэг. Түүнийг удаашруулах 5 арга

Эрт үеэс Дорно дахины хүмүүс бие махбодийн хөгшрөх үйл явц хөлнөөс эхэлдэг болохыг мэддэг байж. Тиймээс ч анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг...

Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, био идэвхт цэгэн иллэг хийх нь...

Хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай

Дорно дахины анагаах ухаанд хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтайн дээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн ядаргааг тайлах...

Хөлийн уланд орших бамбайн булчирхайн био идэвхт цэг дээр дарж үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Бамбай булчирхай маш чухал эрхтэн. Өөдрөг бодол, баяр баясгалан, цоглог байх бүхнийг бидэнд бэлэглэдэг булчирхай юм....