Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, иллэг хийх нь дархлааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах, улмаар урт наслах үндэс болдог.

Хэдийгээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэхүү мэдлэг мартагдах хандлагатай болсон ч үр дүн нь өөрчлөгдөөгүй хэвээр. Өнөөдөр хүн бүр бага зардлаар эрүүл, эрч хүчтэй байхыг хүсдэг. Үүний нэг хялбар бөгөөд үр дүнтэй арга бол — хөлийн улны иллэг юм.

Хөлийн улны иллэгийн ач тус

Хөлийн ул нь биологийн идэвхтэй олон цэгтэй. Эдгээр цэгүүдийг идэвхжүүлэх нь тухайн эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг. Өдөрт ердөө 10 минут хөлийн уландаа иллэг хийхэд л хангалттай.

Иллэгийн үр нөлөө:

  • Цусны эргэлтийг сайжруулна

  • Арьсны өнгөн доорх өөх тосыг хайлуулна

  • Бодисын солилцоог идэвхжүүлнэ

  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ

  • Илүүдэл жин бууруулахад тусална

  • Арьсны өнгө сэргээнэ

  • Ядаргаа тайлна

  • Өтгөн хаталт, цагаан мах эргэх, шээс задгайрах зэрэг эмгэгийг намжаана

Хөлийн улны иллэг ялангуяа ахмад настай хүмүүст зайлшгүй хэрэгтэй. Тэдний бие махбодийг дэмжиж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд энэ арга ихээхэн тустай.

Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор номд  хавсаргасан зураг дээрээс хөлийн улны аль хэсэг нь ямар эрхтэнтэй холбоотойг тодорхой харж болно. Орой бүр 10–15 минут хөлийн улыг илж хэвшихэд долоо хоногийн дараа өөрчлөлтийг мэдэрч эхэлнэ. Хялбар, хямд, байгалийн аргаар эрүүл мэндээ хамгаалъя — өнөөдрөөс эхлэн хөлийн уландаа анхаарал тавьж, иллэг хийж хэвшье!

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном

More from the blog

Бөөр цэвэрлэх, сайжруулах био идэвхт цэгэн детокс иллэг

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх...

Уушги цэвэрлэх, сайжруулах био идэвхт цэгэн детокс иллэг

Амьсгалын системийн гол эрхтэн болох уушги нь биеийг хүчилтөрөгчөөр хангаж, биеэс нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулах чухал үүрэгтэй. Уушги нь хүчилтөрөгчийг цусанд шингээн, бүх эд эсүүдэд...

Хөлийн улны цэгэн иллэг нь ядаргаа тайлж, дархлаа дэмжинэ

Олон жилийн түүхтэй Дорно дахины анагаах ухааны онолд хүний биеийн үндэс болсон Chi энергийг зөв зохицуулснаар эрүүл амьдралын үндэс оршдог гэж заадаг байна. Аливаа...

Дорно дахины анагаах ухаанд хөлийн улны био идэвхт цэгэн иллэгийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, залуужуулах увидастай хэмээдэг.

Дорно дахины уламжлалт анагаах ухаанд хүний биеийг бүхэлд нь нэгэн цогц систем гэж үздэг. Энэ онолоор бол хүний биеэр амьдралын эрчим хүч буюу “чи”...