₮0.00

No products in the cart.

Хөлийн уланд орших бамбайн булчирхайн био идэвхт цэг дээр дарж үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг.

Бамбай булчирхай маш чухал эрхтэн. Өөдрөг бодол, баяр баясгалан, цоглог байх бүхнийг бидэнд бэлэглэдэг булчирхай юм. Бас биеийн өсөлт хөгжилтийг хариуцдаг.

Хөлийн тавхайд орших бамбай булчирхайн био идэвхит талбай дээрээ дарлага хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай. Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.

Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Энэхүү цэг дээр дарахад хөндүүр, өвчтэй мэдрэгдэж байвал тухайн эрхтэн тань асуудалтай байгааг илтгэж байгаа юм.

Хөл бол хүний 2 дахь зүрх юм. Дорно дахины ээжүүд хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрээд, хөлийн тавхайд орших био идэвхт цэгийг нь дэмжих юм. Эрүүл байх ийм энгийн. Та туршаад үзээрэй.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. “Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор” номд хавсаргасан зураг дээрээс хөлийн улны аль хэсэг нь ямар эрхтэнтэй холбоотойг тодорхой харж болно. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Виедо бичлэгээс эмчлэх аргыг сураарай. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо сураарай. Та өөрөө өөртөө оточ.

 

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном

More from the blog

Хөгшрөлт хөлөөс эхлдэг. Түүнийг удаашруулах 5 арга

Эрт үеэс Дорно дахины хүмүүс бие махбодийн хөгшрөх үйл явц хөлнөөс эхэлдэг болохыг мэддэг байж. Тиймээс ч анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг...

Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, био идэвхт цэгэн иллэг хийх нь...

Танд хоёр дахь зүрх бий — тэр таны хөлийн булчинд оршдог.

Таны хөлийн гүнд, шилбэний ясны ард нэгэн хүчирхэг булчин нуугдаж байдаг. Энэ бол soleus булчин. Энэхүү булчин нь “хоёр дахь зүрх” гэж нэрлэгддэг бөгөөд...

Хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай

Дорно дахины анагаах ухаанд хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтайн дээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн ядаргааг тайлах...