₮0.00

No products in the cart.

3 био-идэвхт цэгийг идэвхжүүлэх нь хүзүү, нурууны хөшилтийг бууруулж, хуянгийн зовиурыг намдаахад тус болдог — эртний уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг арга.

Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог.

Энэ эмгэгийн үед тархи руу урсах цусны хэмжээ багассанаар тархины тараагуур судаснууд нарийсах, үхжих улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагддаг байна.

Энэ эмгэгийн үед тархи руу урсах цусны хэмжээ багассанаар тархины тараагуур судаснууд нарийсах, үхжих улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан, цус харвалтын шалтгаан болдог байна. Шалтгаан:

  • Буруу суух
  • Олон цаг хөдөлгөөнгүй суух
  • Хөдөлгөөний дутагдал
  • Ажлын хэт ачаалал
  • Хүчилтөрөгчийн дутагдал
  • Хангалттай унтаж амрахгүй байх
  • Хэт зузаан болон малгайтай, үслэг хувцас өдөр тутамдаа өмсөх

Мөр болон нурууны зөв байрлалд сууж хэвших хэрэгтэй.  Суух үедээ зөв цэх сууж чадахгүй байвал зориулалтын бүсээр нуруугаа тэгшилж, гараа сойж болно. Мөн хэвтэх үедээ халдаггүй материалтай дэр хүзүүн доороо эвээрэй.

Та ердөө бидний танилцуулах  аргыг хийж үзэхэд  хангалттай. Энэ таны хүзүү, нурууны  үйл ажиллагааг дэмжиж, дархлааг сэргээх төдийгүй эрч хүчтэй, өөдрөг амьдрахад туслах болно.

Хөлийн тавхайд орших хүзүү, нурууны био идэвхит талбай дээрээ иллэг хийж, эрүүл байдлыг хадгалж, цэвэрлэж,  хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаж байх хэрэгтэй.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.

Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Хөлдөө хэрхэн иллэг хийх вэ?

#1 Бэлтгэх арга

Орц:

Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад…/
Халуун бүлээн ус
1 халбага давс, хужир, сода / аль нь ч байсан болно/

#2 Хийх арга

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг нь гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд доорх видео бичлэгт үзүүлсэн дагуу  идэвхт цэг талбайнууд дээр дарлага хийж өгөөрэй.

Хөл бол хүний 2 дахь зүрх юм.  Дорно дахины ээжүүд хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрээд, хөлийн тавхайд орших био идэвхт цэгийг нь дэмжих юм. Эрүүл байх ийм энгийн. Та туршаад үзээрэй.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Араг ясны эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүзүүгээ хайрлах ийм энгийн аргыг өдөр тутамдаа ашиглаж хэрэгтэй үедээ хэрэглэж сураарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Дараах виедо бичлэгээс иллэгээ сураарай.

Энэхүү номыг өдөр тутамдаа ашиглаж сурснаар: 12 тогтолцоогоо цэвэрлэх энергийн био идэвхт цэгэн иллэгийг өөртөө болон хайртай гэр бүлдээ хийж сурна.
-Мэдрэлийн эрхтэн тогтолцоо
-Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо
-Зүрх судасны эрхтэн тогтолцоо
-Амьсгалын эрхтэн тогтолцоо
-Арьс, үс, хумс буюу бүрхүүл тогтолцоо
-Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцоо
-Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоо
-Араг ясны эрхтэн тогтолцоо
-Булчингийн эрхтэн тогтолцоо
-Мэдрэхүйн эрхтэн тогтолцоо
-Нөхөн үржихүйн тогтолцоо
-Дархлал тунгалгийн эрхтэн тогтолцоо
-Хүүхэддээ хийж өгөх хөлийн улны иллэг
-Хөлийн дүрлэг хийх аргачлал
-Байгалийн энергиэр өөрийгөө хамгаалахуй
-7 хүрдний үйл ажиллагааг дэмжих иллэг
-5 мах бодь буюу 5 элемент дэмжих био идэвхт цэгэн иллэг / Цус цэвэршүүлэх иллэг/

Номын үнэ 48 000 төгрөг. Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй. Орон нутаг руу илгээх боломжтой. Та захиалахыг хүсвэл утасны дугаараа пм-р эсвэл комментоор үлдээнэ үү. Эсвэл 8968 1088 дугаарт холбогдоно уу.

Хуян хөөрөх үед хийх био идэвхт цэгэн иллэгийг сураад аваарай

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Gertee Massage

 

More from the blog

Хөгшрөлт хөлөөс эхлдэг. Түүнийг удаашруулах 5 арга

Эрт үеэс Дорно дахины хүмүүс бие махбодийн хөгшрөх үйл явц хөлнөөс эхэлдэг болохыг мэддэг байж. Тиймээс ч анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг...

Урт наслах, эрүүл байх энгийн нэгэн нууц. Унтахаасаа өмнө хөлийн улны био идэвхт цэгүүддээ иллэг хийж байгаарай!

Хүний дотоод эрхтнүүд хөлийн ултай холбоотой байдаг гэдгийг дорнын анагаах ухаанд эртнээс мэддэг байжээ. Хөлийн улыг тогтмол илж, био идэвхт цэгэн иллэг хийх нь...

Танд хоёр дахь зүрх бий — тэр таны хөлийн булчинд оршдог.

Таны хөлийн гүнд, шилбэний ясны ард нэгэн хүчирхэг булчин нуугдаж байдаг. Энэ бол soleus булчин. Энэхүү булчин нь “хоёр дахь зүрх” гэж нэрлэгддэг бөгөөд...

Хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай

Дорно дахины анагаах ухаанд хөлийн иллэг нь хүний биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтайн дээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлж, биеийн ядаргааг тайлах...