Олон жилийн түүхтэй Дорно дахины анагаах ухааны онолд хүний биеийн үндэс болсон Chi энергийг зөв зохицуулснаар эрүүл амьдралын үндэс оршдог гэж заадаг байна. Аливаа эрхтэн тогтолцооны Chi урсгал нь боогдох эсвэл буруу чиглэснээс тухайн эрхтний үйл ажиллагаа хямардаг байна.
Хүний биеийн эрхтэн тус бүрийн тусгалын цэг хөлийн уланд байрладаг бөгөөд рефлексийн буюу тавхайн цэгэн барианы эмчилгээний аргаар хөлний тавхайн тодорхой цэгт даралттай иллэг хийснээр үйл ажиллагаа нь хямарсан эрхтнүүдийг сэргээх ач холбогдолтой байдаг.
Хөлний цэгэн иллэг аль ч насны хүмүүст тохирох бөгөөд өвчлөлийн архаг бөгөөд хурц явцтай байгаа аль ч шатанд зовиурыг багасгаж, нөхөн сэргээн, эдгэрэлтийн явцыг илт хурдасгах ач холбогдолтой байдаг. Ихэнхи тохиолдолд эдгэрч илааршсаны дараа ч хүмүүс цэгэн иллэг тогтмол хийлгэж өөрийгөө хамгаалж,биеийн эрүүл байдлаа хадгалах сонирхолтой байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь өвчлөлөөс урьдчилан сэргийлж эрүүл байх эхлэл болдог билээ.
Нийгмийн өсөлт хөглөөс хамааран хүн бухимдалтай, сэтгэлийн урсгал ихтэй бидний өнөөгийн амьдралд цэгэн барианы эмчилгээ нь бие махбодийн, оюуны болон сэтгэл санааны өвчлөлөөс хамгаалж эрүүлжүүлэх тустай гайхалтай арга юм.
Хөлний цэгэн иллэгний үр дүн хийж эхэлсэн эхний өдрөөс л мэдрэгддэг. Зарим хүмүүст бага хэмжээгээр ядрах, бие сульдах, шээс хөөгдөх зэрэг өөрчлөлтүүд ажиглагдаж магадгүй.
Хөлний цэгэн иллэгийн эмчилгээний ач тус
- Сэтгэлийн урсгал, бухимдал тайлна
Сэтгэлийн урсгал нь бидний биеийг аливаа өвчин эмгэгд мэдрэмтгий болгодог. (АНУ-ийн Анагаах Ухааны Холбоо нь бүх өвчлөлийн 85 хувь нь стрессийн гаралтай гэж үздэг). Хөлний цэгэн иллэг нь сэтгэлийн урсгалыг багасган, бие мах бодийг тэнцвэржүүлж, өөрийн нөхөн сэргээх чадварыг идэвхжүүлэх бололцоог хангадаг. Хөлний цэгэн иллэг эхэлсэн тэр дор биений чангарал сулардаг нь тархины цахилгаан соронзон бичлэгээс тодорхой харагддаг.
- Цусны эргэлт сайжирна
Хүний биед цус саадгүй, чөлөөтэй гүйж эд эсэд хүчилтөрөгч болон тэжээл хүргэж өгч, эргээд бодисийн солилцооны эцсийн бүтээгдэхүүн болон хорт нэгдлийг зайлуулдаг. Хөлний цэгэн иллэг бүхэл биеийн чангаралыг суллаж судаснуудыг тэлж өгсөөр тархи, бөөр болон нарийн гэдэсний цусан хангамжийг эрс нэмэгдүүлж чаддаг нь Анагаах Ухааны олон судалгаагаар тогтоогдсон.
- Мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна
Цэгэн иллэгээр хөлний уланд байх 7,000 гаруй мэдрэлийн цэгийг сэдээж, мэдрэлийн дохиолол дамжуулах мэдрэлийн сувагнуудыг чөлөөлж өгч мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна.
- Дархлаа дэмжих
Хөлний цэгэн иллэг лимфийн буюу тунгалагийн тогтолцоог сэдээж идэвхжүүлснээр халдвард өртөх эрсдлийг бууруулна. Цэгэн иллэгээр хорт бодисийг биеээс зайлуулан эндорфин дааврын ялгаралыг нэмэгдүүлснээр дархлаа сайжирч ерөнхий эрүүл мэнд сайжирна.
Энергийн түвшинг нэмэгдүүлж ядаргаа багасгана Бие махбодийн энергийн сувгуудыг хөлний цэгэн иллэгээр суллаж сэдээх замаар энергийн түвшинг нэмэгдүүлдэг.
- Хагалгаа мэс ажилбарын дараах эдгэрэлтийг хурдасгана
Цэгэн иллэг нь өвчин намдаах үйлчлэлтэй тул мэс заслын дараа хийлгэснээр өвчин намдаах эмийн тунг багасгах бололцоо олгон нөхөн сэргэлтийг хурдасгаж чаддаг.
- Жирэмслэлт болон төрөлтийн явцыг хөнгөлнө
Хөлний цэгэн иллэг хийлгэж байсан эмэгтэйчүүдийн төрөлт үргэлжлэх хугацаа харьцангуй богино байдаг. Мөн төрсний дараах сэтгэл санаа тогтворгүй байх, шээс задгайрах, өтгөн хатах асуудал бараг байдаггүй байна.
- Хөлийн цэгэн иллэг нь хорт хадвдраас урьдчилан сэргийлдэг
Хөлийн цэгэн иллэг хийхэд мэдрэлийн төгсгөлүүд идэвхжиж, биеийн цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо дэмжигддэг гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Үүний үр дүнд биеийн дархлааны систем илүү идэвхтэй ажиллах боломжтой бөгөөд эрүүл мэндийг ерөнхийд нь дэмжих ач холбогдолтой гэж тайлбарладаг.