Хүний бие бол хоорондоо нарийн уялдаа холбоотой цогц систем. Дорно дахины уламжлалт анагаах ухаанд хөлийг “биеийн толь” хэмээн үздэг нь учиртай. Ялангуяа Шар судар болон Анагаах ухааны дөрвөн үндэс зэрэг сударт хүний биеийн эрхтэн бүр хөлийн уланд тодорхой цэгээр холбогддог тухай тэмдэглэсэн байдаг. Иймээс хөлийн аль хэсэг хөндүүрлэж, өвдөж байгааг анзаарах нь дотор эрхтний дохиог эрт мэдэх боломж болдог.
Хөлийн эрхий хуруу болон хурууны өндөг орчмоор хөндүүрлэх нь толгой, тархи, хүзүүний хэсэгтэй холбоотой гэж үздэг. Удаан хугацаанд бухимдах, нойр дутуу явах үед энэ хэсэг эмзэгшдэг. Харин хөлийн төв нум хэсгээр дарж үзэхэд өвдөлт мэдрэгдвэл ходоод, нойр булчирхай, дэлүүтэй холбоотой байж болзошгүй. Хоол боловсруулалт алдагдах, дүүрэх, хорсох зэрэг зовиуртай хүмүүсийн хөлийн энэ хэсэг ихэвчлэн чангарсан байдаг.
Баруун хөлийн дунд хэсгийн гадна тал илүү мэдрэмтгий байвал элэг, цөсний үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэй. Тос ихтэй хоол, архи дарс хэтрүүлэх, уур бухимдлыг барих зэрэг нь энэ бүсэд нөлөөлнө. Харин зүүн хөлийн дунд хэсэг зүрх, уушгины тусгал бүс гэж тайлбарладаг. Амьсгаа давчдах, амархан ядрах шинж илэрдэг хүмүүсийн хувьд энэ хэсэгт эмзэглэл илэрч болно.
Өсгийн төв хэсэг бөөр, давсагтай холбогдоно гэж үздэг. Бие даарч хөрөх, нуруу бөөрөөр чилэх, шээсний замын зовиуртай үед өсгийн доод хэсэг хатуу, өвдөлттэй байх нь бий. Мөн шагайн дотор тал эмзэгших нь нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагаатай холбоотой хэмээн тайлбарладаг.
Мэдээж хөлийн өвдөлт бүрийг шууд дотор эрхтний өвчин гэж ойлгож болохгүй. Гэхдээ бие махбодь дохио өгч эхлэхэд бид анзааралгүй өнгөрөөдөг. Өдөр бүр хөлөө бүлээн усанд дүрж, био идэвхт цэгэн иллэг хийж, Алтан мутрын залуужуулах нууц жор номд орсон иллэгүүдийг 15–20 минут дарах нь цусны эргэлтийг сайжруулж, мэдрэлийн ачааллыг бууруулдаг. Ингэснээр дотор эрхтний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг гэж уламжлалт онолд үздэг.
Алтан Мутрын Залуужуулах нууц жор номын 1-р бүлэг дээр хөлийн баруун, зүүн тал, хажуу тал, дээд тал гээд бүгд ямар эрхтэнтэй холбогдсон байдагийг зургаар үзүүлсэн тул та зургаа харж байгаад хөлийн цэгүүд дээрээ нэг бүрчлэн дарж үзээд эхлээд өөрийгөө оношлоорой…
Эцэст нь хэлэхэд, хөл бол зүгээр нэг тулгуур эрхтэн биш. Тэр бол таны биеийн “дохиоллын самбар”. Хаана нь хөндүүрлэж байгааг анзаарч, амьдралын хэв маягаа тохируулж чадвал олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Биеэ сонсож сурцгаая.
Эх сурвалж: gertee massage



