Хөлөө арчлахад цаг гарга. Яагаад гэвэл эрүүл мэнд бүхний үндэс

Бид өдөр бүрийн амьдралдаа толгой, нүүр, гартаа илүү анхаарал хандуулдаг хэр нь биеийг маань өдөржин дааж явдаг хөлөө орхигдуулах нь олонтаа. Гэтэл хөл бол зүгээр нэг тулгуур эрхтэн биш — биеийн жин, хөдөлгөөн, тэнцвэр, цусны эргэлтийн чухал зангилаа юм. Хөл эрүүл байж гэмээ бие, сэтгэл бүхэлдээ хөнгөн байдаг.

Дорно дахины уламжлалт анагаах ухаанд хөлийг биеийн “хоёр дахь зүрх” гэж нэрлэдэг. Шар судар болон Анагаах ухааны дөрвөн үндэс-т хүний дотор эрхтэнүүдийн тусгал цэг хөлийн уланд байрладаг тухай өгүүлсэн байдаг. Иймээс био идэвхт цэгэн иллэг хийж, дулаацуулж, амраах нь зөвхөн арьс арчилгаа бус, биеийн дотоод тэнцвэрийг дэмжих нэг хэлбэр гэж үздэг.

Хөл ядарч хавагнах нь зөвхөн удаан зогссоноос болдоггүй. Цусны эргэлт саарах, шингэний солилцоо алдагдах, буруу гутал өмсөх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Өдөрт ердөө 10–15 минут хөлийн био идэвхт цэгүүддээ иллэг хийснээр энэ бүхнийг тэнцвэрийг хадгалах боломжтой. Бүлээн давстай усанд дүрж амраах, шимтэй тосоор ул, өсгий, шагай орчмыг иллэг хийх, хөлийн хуруунуудыг сунгаж дасгал хийх нь булчинг суллаж, ядаргааг тайлна.

Мөн зөв гутал сонгох нь хөл арчилгааны чухал хэсэг. Хэт бариу, өндөр өсгийтэй, хатуу ултай гутал удаан өмсөх нь хөлийн хэлбэрийг алдагдуулж, нуруу, өвдөг, ташаанд хүртэл ачаалал өгдөг. Хөл тав тухтай байх нь биеийн тэнцвэрийг хадгалж, үе мөчний элэгдлээс сэргийлэхэд тустай.

Хөлөө арчлах нь гоо сайхны асуудал төдий зүйл биш. Арьс хагарах, мөөгөнцөр үүсэх, хумс буруу ургах зэрэг жижиг мэт санагдах асуудал цаг алдалгүй анхаарахгүй бол хүндрэх эрсдэлтэй. Хөлийг цэвэр, хуурай байлгах, хумсаа зөв хэлбэрээр авах, арьсаа тогтмол чийгшүүлэх нь энгийн атлаа чухал зуршил юм.

Эрүүл мэнд гэдэг том ойлголт жижиг үйлдлээс эхэлдэг. Өдөр бүр биднийг хүссэн зүгт хүргэж, мөрөөдөл рүү маань алхуулах хөлдөө талархаж, багахан цаг гаргая. Хөл эрүүл бол бие, сэтгэл тэнцвэртэй оршино. Эрүүл биед саруул ухаан оршино хэмээн бидний өвөг дээдэс үлдээсэн билээ. Эрүүл мэндийн үндэс — таны хөл.

Эх сурвалж: gertee massage

More from the blog

Нүдний доогуур хөхрөх нь архаг ядаргааны шинж. Харин хөлдөө иллэг хийх нь ядаргаа тайлах энгийн атлаа үр дүнтэй арга.

Нүдний доод зовхи хэсгээр хөхрөх нь олон шалтгаантай байдаг. 1. хүчилтөрөгчийн дутагдал2. архаг ядаргаа3. В12, Д витамин, төмөр, Омега-3 дутагдал байдаг. Сүүлийн үед олон хүн “нойр...

Хэрвээ таны хөлийн өсгий хагарсан бол ийм байж болзошгүй

Хөлийн арьс бага зэрэг хуурайших нь түгээмэл. Харин гүн хагарч, цус гарч өвддөг бол энэ нь зүгээр нэг арьсны асуудал биш байж магадгүй. Арьс судлалын...

Хөлөө арчлахад цаг гарга. Яагаад гэвэл эрүүл мэнд бүхний үндэс

Хүний бие бол хоорондоо нарийн уялдаа холбоотой цогц систем. Дорно дахины уламжлалт анагаах ухаанд хөлийг “биеийн толь” хэмээн үздэг нь учиртай. Ялангуяа Шар судар...

Хүн хөлөөсөө эхлэн хөгширдөг. Ходоод, 12 нугалаа гэдэсний үйл ажиллагааг дэмжих, сайжруулах био идэвхт цэгэн иллэг

Та үүнийг мэдэх үү? 1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Дорно дахины анагаах ухаанд ийнхүү дурдсан байдаг. Хүн хөлнөөсөө эхлэн хөгширдөг.  Нас...